Ш.Гүрбазар "Би Монголоороо гоёдог"

Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа
Эх орон минь Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна
Эх орон минь Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
hi
бичсэн Зочин цаг: 17:06, 2024-11-18 | Холбоос | |
Dutuu bn shu
бичсэн Nuuts noyn (зочин) цаг: 22:11, 2024-11-13 | Холбоос | |
Shuleg
Та дутуу дулимаг зүйл бичсэн байна👎👎👎👎👎🙊🙊🐈😾😾👎👎👎
бичсэн Agni (зочин) цаг: 10:03, 2024-10-24 | Холбоос | |
Shuleg goy
Goy shuleg my aa👍👍👍👍😀😀😀😊😊😊😊😀😀😀😉
бичсэн Agni (зочин) цаг: 19:17, 2024-10-22 | Холбоос | |
Aimar guy shuleg bn shuu🤩
бичсэн Зочин цаг: 19:16, 2024-05-19 | Холбоос | |
Very nice 👍🏻😚
бичсэн Зочин цаг: 09:34, 2024-04-14 | Холбоос | |
Nice agaa
бичсэн Baidar цаг: 19:46, 2024-02-26 | Холбоос | |
good
бичсэн Зочин цаг: 19:19, 2024-02-07 | Холбоос | |
Nice
бичсэн Tenuun цаг: 19:25, 2023-10-22 | Холбоос | |
Goy shuu 2011 onii 8 sariin 7nd O batbileg
бичсэн Зочин цаг: 14:56, 2023-10-19 | Холбоос | |
Ene mash goy shuleg baina

бичсэн 6g hasherdene (зочин) цаг: 21:19, 2023-04-04 | Холбоос | |
Ene shileg mash hoy baigaaj badgine olj chadsangui
бичсэн 6g hasherdene (зочин) цаг: 21:05, 2023-04-04 | Холбоос | |
9yo enhtuul



















бичсэн Зочин цаг: 10:49, 2012-01-23 | Холбоос | |
9yo tseren dulam
bid tandaa mash ih bayarlaj yawdag shuu oolkon shde4e

бичсэн Зочин цаг: 10:47, 2012-01-23 | Холбоос | |
9yo enkhtuul
багшаа амжилт кикики тэхдээ иргэний боловсрол дээр ямар гарчиг байлаа сандаггүй ээ
бичсэн Зочин цаг: 10:45, 2012-01-23 | Холбоос | |