Эдийн засаг
Манай улсын эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ний бодит хэмжээ энэ оны эхний улиралд 9,7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн онд зургаан хувиар өсөөд байсан юм. Ингэснээр ДНБ-ний хэмжээ найман их наяд төгрөгт хүрч даваад байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2200 ам.доллар болжээ. Энэ нь 2009 оны хямралын үеэс хойш 500 ам.доллараар өсөөд байна гэсэн үг аж.
Боловсруулах салбар ДНБ-ний таван хувийг эзэлдэг байсан бол энэ жилээс энэ нь 8,5 хувьд хүрчээ.
Өнгөрсөн хугацаанд манай улсын аж үйлдвэрийн салбар 6,3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11,3, барилгын салбар 15, бөөний болон жижиглэнгийн худалдаа 23 хувиар тус тус өсөөд байгаа ажээ.