Майя нарын соёл
Майя индианчуудын соёл иргэншлийг юу үгүй хийснийг эрдэмтэд тогтоожээ

Майя нарын соёл иргэншил огцом уналтад орсон үе буюу МЭ-ий 800-950 жилийн хооронд Юкатанд хур тунадас хэр хэмжээтэй орж байсан болон ууршилтын түвшин ямар байдалтай байсныг тооцоолохын тулд эрдэмтэд загварчлалын ярвигтай схемүүдийг ашиглажээ. “Хур тунадас орох явдал тэр үед 25-40 хувиар багассан нь усны хэмжээг багасгаж, ууршихад хүргэсэн гэдгийг бид олж мэдсэн” хэмээн Саутгемптоны их сургуулийн профессор Илко Рохлинг тайлбарлав. Олон жил дараалж ган гачиг нүүрлэсэн явдал майя нарын амьдралын тогтсон хэв маягуудыг үгүй хийж, хот суурингуудыг нь хоосроход хүргэсэн бололтой. Өмнө нь ч АНУ-ын одон орон судлалын агентлаг буюу NASA-гийн сансар огторгуйн судалгааны хүрээлэнгийн цаг уурчид ийм дүгнэлтэд хүрч байсан билээ. Гэхдээ тэд майя нар өөрсдөө соёл иргэншлээ мөхөөж орхисон гэж үзсэн аж. Их хэмжээний ган гачиг болоход майя нарын ой мод ихээр огтолж байсан явдал өдөөсөн байх магадлалтай гэнэ.
www.wikimon.mn