Чингис хаан супер ген номноос.../үргэлжлэл/

2011-04-27,
4. Амазончууд ба Монгол бүсгүйчүүл
Өүлэн Үжин ба Бөртэ хатан хоёулаа Хонгирад аймгаас гаралтай ажээ. Харин Хонгирад бүсгүйчүүд Бага Азийн дийлдэшгүй Амазон хэмээх бүсгүйчүүдтэй ямар нэгэн учир битүүлэг холбоотой тухай яригддаг.
Амазон гэдэг нь Грекийн домогт гардаг дайчин бүсгүйчүүлийн овог аймаг ют. Амазончууд Бага Азийн алслагдсан нэгэн мужид суудаг байсан бөгөөд  хөрш аймгийн эрчүүдтэй тодорхой хугацаанд нөхөн үржихүйд орж өөрсдийн бүсгүйчүүлийн соёл ба удам угсаагаа үлдээж байсан байна. Тэд өөрсдийн төрүүлсэн хөвгүүдийг эцэгт нь буцаан явуулах ба устгаад харин охидуудаа авч үлдэн өсгөж байжээ. Тэдгээр эмэгтэйчүүд нум сум харвахад саад болохгүйн үүднээс баруун хөхөө төөнөж хатаадаг байв. Амазончууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин, эрэмгий, хүчирхэг, зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлж хувийн бие хамгаалагч болгон авдаг байсан тухай домог байдаг. Түүхэнд тэднийг Дорно зүг Азийн гүн рүү   эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байна. Германы генетекчид Амозончууд Төв Азид тэгэхдээ Монголд   нүүн очсон байх магадлалтайг тогтоон Монголын говиос хонгор шаргал үстэй охины  цусны шинжилгээг  авч үзэхэд охины ДНК,  Амазон хатны ДНК-тай 99,99%-н магадлалтай тохирчээ.
5. Чингисийн геополитик.
Их хаан Чингис орчин үеийн геополитикийн үндсийг тавьсан хүн мөн.
Эрдэмтэн Г.И.Варнадский " Монголын их эзэнт улс бол ердийн аль нэгэн мужийн улс бус харин дэохий дахины эзэнт гүрэн байсан юм" гэж бичиж байжээ.
Харин Эренджен Хара Даван "Русь Монгольская" номондоо "Чингис хаан бүхий л амьдралаа Ертөнцийн нэгдсэн улс байгуулах гэсэн эрхэм дээд чин хүслээ хэрэгжүүлэхэд чиглүүлсэн юм. Энэ нь XIII -XIV зууны Монголчуудын цэргийн соёлын дээд хүслэн байсан хэмээн бичсэн байна.
Энэхүү тэмүүлэл нь дэлхий ертөнцийг даяарчлахын төлөөх Чингисийн бүхий л тэмцэл ялалтын үндсийн үндэс болсон байна. Тэр үед дэлхийн төв буюу Монголын империйн төв рүү эх газрын өнцөг булан бүрээс төр улс, худалдаа наймааны янз бүрийн ажлаар хүмүүс байнга цуврах болж Монголын ХахХорум хот дэлхийн нийслэл болжээ.
Монголчуудын хүрсэн хил нь Европод: Адриатын тэнгис, Төв Европ, Польш, Оросын хойд нутаг, Хойд Двина гол, Уралын дунд хэсэг Азид: Сибирийн өмнөд хэсэг, Япон тэнгисийн эрэг, Солонгосын хойг, Зүүн ба зүүн өмнөд Азийн эрэг, Ганга мөрний адаг, Бенгалийн булан, Энэтхэгийн хрйгийн урд хэсэг, Газрын Дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Азийн хойг, Хар тэнгисийн эрэг, Крымийн хойгийн урд  хэсэг, Днепр мөрний адаг хүрч байв. Өөрөөр хэлбэл Ази тивийн хойд хэсэг, Арабын хрйг, зүүн ба зүүн өмнөд тэнгис дэх арлуудаас бусад Азийн бүх нутаг, Төв ба Дорнод Европ тэр аяараа хамрагдсан байлаа.
Францын түүхч Фернан Гзенар - "Чингис хааны байлдан дагуулал нь Хятадыг нэгтгэж, Оросыг байгуулсан юм" гэж хэлсэн нь интеграцилагдсан эзэнт гүрний мөн чанарыг тодорхойлжээ.
Нэрт түүхч Рене Груссо "Аугаа ихээр ноёрхох үндэстэн, тэргүүлэх ард түмэн тийм олон биш. Тэдгээрт Ромчуудаас гадна Монголчудыг харъяалуулж болно" гэж бичсэн байдаг.
Их хаан хөвгүүддээ: " Аливаа үйл хэргийн амин сүнс нь уг хэрэг эцэс төгсгөлдөө хүрч бүрэн гүйцсэн байхад оршино гэдгийн хэзээ ч бүү март" хэмээн захисан байдаг ажээ. /Үргэлжлэл бий/

бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг