Цаг уурч А.Цельский

2011-04-27,
Шведийн одон орон судлаач, нэрээр нь температурын шаталбар нэрлэгдсэн цаг уурч Андерс Цельсий (1701.11.27-1744.04.25) Андерс Цельсий 1701 оны арваннэг­дүгээр сарын 27-нд Упсала хотод профес­сорын гэр бүлд төрөөд Упсалагийн их сур­­гуулийг дүүргэн тэндээ нас бартлаа ажил­лажээ. Тэрээр 1716 оноос Хойд туйл­ын туяаг судалж эхэлсэн байлаа. 1733 онд анхны бүтээлээ энэ чиглэлээр нийт­­лүүлжээ. Тэрээр компасын зүүний хазайл­тыг үндэс болгон туйлын туяаны эрчим нь соронзон орны хэлбэлзлээс хамаар­даг гэж бичсэн байлаа. Тэрээр дэлхийн эллипсиод хэлбэртэй гэсэн Ньютоны онолын шалган батал­гаажуулах­аар экваторын бүсэд аян зохион байгуулсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа мериданы хэмжилт хийхээр 1736 онд Лапландад очжээ. Буцан ирс­нийхээ дараа тэрээр их сургуулийн одон орон судлалын төвийг байгуулан ажиллаж оддын хурц гэр­лийг хэмжиж байлаа. Цельскийн хамгийн том ололт нь 100 градуст хуваагдсан халуун хэмжигчийн шатал­­бар болсон юм. Сонирхолтой нь эх­­лээд Цельский түүндээ ус буцлалтыг 0°, цас хайлалтыг 100° гэж тэмдэглэсэн байжээ. Дараа түүнийг өөр нэг швед эрдэм­­тэн Линней “эргүүлэн” өнөөгийн бид­­ний мэдэх хэмжигдэхүүнийг гаргаж ирсэн байлаа. Цельский 1744 онд Упсалад нас баржээ. Эрдэмтний дурсгалд зориулан зөвхөн Швед, Япон, Украинд тааралдах ховор эрдэс бодисыг «цельзиан» гэж нэрлэсэн байлаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax