Гиннесийн ном

2011-04-27,
 2011 оны 4 сарын 22 Гиннессийн номын анхны хувийг 1955 онд Лондонд хэвлэсэн боловч түүх нь тун сонин. Артур Гиннесс гэгч шар айргийн анхны үйлдвэрээ Дублинд нээсэн 1759 оноос эхтэй ажээ. «Гиннесс» компани 1930 он гэхэд Их Британид хоёр үйлдвэртэй болсон байв. «Гиннесс бол хүч тамир» гэсэн реклам нь шар айргийн хорхойтнуудыг уушийн газарт татаж эхэлжээ. Нэгэн удаа компанийн гүйцэтгэх захирал Хью Бивер урилга, зарлагатай анчдын нийгэмлэгийн оройн зоогийн үеэр “Алтан унгалдай шувуу Европын хамгийн хурдан шувуухай” гэсэн маргааныг өдөөжээ. Тэр үед маргааны хариуг олж чадсангүй. Гурван жилийн дараа ямар шувуу хамгийн хурдан бэ гэсэн мар­гаан дахиад л өрнөлөө. Тэр үед нэг хүн баримттай эх сурвалжтай болох санааг анх гаргасан байна. Тэгтэл «Гиннесс Парк Ройал» компанийн шар айрагны туслах исгэгч Крис Чэтуэй гэгч хоёр хүнийг санал болгосон нь ихрүүд болох Норрис ба Росс Макуиртерууд байжээ. Тэд хожим өөрсдийн мэдээллийн агентлагийг нээсэн билээ. Эхний ном бүтээх ажил жил гаруй үргэлжилсний эцэст 1955 оны намар 198 хуудастай Гиннессийн ном бэлэн болжээ. Анхны хэвлэл нь «Дээд ан­гил­­лын ном. Хамгийн хам­гийн өндөр, нам, том, бага, хурдан, хуучин, шинэ, чанга, халуун, хүйтэн, хүчтэйн тухай» гэсэн нэртэй байлаа. Хэдхэн сарын дотор уг ном Британид бестселлер болов. Ном энэхүү дээд амжилтаа 1974 онд Гиннесстээ бичүүлсэн байлаа. Тэр үед 23,9 сая ном зарагдсан байв. Тэр тоон үзүүлэлт 1997 он гэхэд 75 саяд хүрсэн бөгөөд түүнээс олон тоогоор хэвлэгдсэн ганц ном нь Библийн судар байсан юм. Өдгөө дэлхийн янз бүрийн оронд тусгай эрхтэй комисс шинэ дээд амжилтыг уг номонд бүртгэн тусгай диплом олгож байна.
бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг