Чингис хаан супер ген номноос.../үргэлжлэл/
9. Тулуй сэцэний өргөө
"Эр зориг, алдар нэр, эрэлхэг баатарлаг байх, улс гүрнийг байлдан дагуулах дуртай хүн Тулуйг дагагтун" Чингис хаан
Их Монгол улсын хаан Мөнх, их Юаны хаан Хубилай болон Иранд 100 гаруй жил ноёрхсон Илханатын улсыг үндэслэгч Хулагу нарын эцэг, эр зоригт, Чингисийн отгон хүү Тулуй сэцэн 1193 онд төржээ.
Тулуй 1211 оноос хаан эцгээ дагаж Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд, Тангудыг злэх дайнд оролцож, 1219 онд Чингис хаан Хорезмын Шах Мухамедийн эсрэг дайнд цэргийн гол хүчийг захирч явсан байна.
Чингис хаан газар нутгаа хуваахдаа Монгол уламжлалаа хадгалан Тулуйг голомт сахигч отгон хүү хэмээн "Их ноён" гэж хүндэтгэн түүнд Онон төрний эх Хархорум орчмын нутгийг соёрхон өгч "Голын улс" нэж нэрлэх болжээ.
Тулуй Үндэсний эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, Монгол туургатны эв нэгдлийг эрхэмлэдэг, ноён нуруутай, холч ухаантай төрийн зүтгэлтэн байв.
1231 онд Өгөөдэй хаан Хятадыг дайлж буцах замдаа гэнэт өвдөж бөө төлөгчдөөс асуухад ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэжээ. Тулуй "Хаан ах муужирваас олон Монгол улс өнчирч Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё" гэж хэлсэнд бөө нар бөөлөн залбирч адисласан усыг Тулуйд уулгаснаар хоёр, гурван өдрийн дараа Тулуй зам зуураа Алаг дэрс гэдэг газар нас барсан тухай Нууц товчоонд тэмдэглэгджээ.