Чингис хаан супер ген номноос.../үргэлжлэл/

2011-05-01,
Богд Чингисийн байгуулсан эх газрын Монголын эзэнт гүрэнд орчин үеийн интеграцлагдаж, глобальчлагдаж буй дэлхий ертөнцийн хэд хэдэн түгээмэл элементүүд нэгэн адил оршиж байв. Үүнд:
  1. Орчин үеийн интеграцчлагдсан, нэгдмэл дэлхий ертөнцийн ерөнхий төсөөллийг оюун санааны төвшинд боловсруулж, практикт хэрэгжүүлсэн анхны хүн бол Чингис хаан мөн.
  2. Европ Азийн өргөн уудам нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн Чингис хааны аян дайн ба улс төрийн бодлого нь орчин үеийн геополитикийн үндэс болсон юм.
  3. Чингис хаан орчин үеийн менежмент  түүний дотор глобаль менежмент ба даяарчлал, төрийн удирдлага болон хүний нөөцийн менежментийн салбарт эхлэлүүдийг тавьсан.
  4. Их гүрэнд багтаж буй улсууд нь олон янзын шашин түмэн хэлтнээс тогтож байсан боловч эв найрамдалтай амьдарч ертөнцийн урлаг, соёл, шинжлэх ухааныг цэцэгжүүлж болохыг харуулжээ.
  5. Монголчууд их гүрэнд багтаж буй улсуудын хэрэгт үл оролцож, харин эзэнт гүрнийхээ хүч чадлыг мандуулах болон татварын шинэ бодлогоор удирдахад ихээхэн уян хатан хандаж байв.
  6. Мянга орчим жил үргэлжилсэн Монголын их гүрний  оюун санааны ертөнцийг нэгэн ер бусын механизм туйлын оновчтой зохицуулж ирсэн байна.
  7. Аотан орд зэрэг зарим улсын түүхээс үзэхэд орчин үед үй олны сэтгэцэд хортойгоор нөлөөлөх үйлчлэлээс хүн төрөлхтөнийг хамгаалах, уураг тархины дотоод хэмнэлийг алдагдуулах, хортой рефлексийн үйлчлэлээс сэргийлэхэд хамтыэ чармайлтыг бэхжүүоэх нь чухал байжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax